Хиад Төмөрийн Жааваа МУИС-ийг нягтлан бодогч - эдийн зазгийн мэргэжилтэй. 1993 онд эдийн засгийн дэд (Ph.D) доктор, 1996 онд дэд профессор, 2003 онд шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалж, 2006 онд профессор цол авч, 1995 онд монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч болж, 1998 оноос Ази номхон далайн бүсийн аудиторын эрхтэй болсон.
МУИС БС нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх профессор, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн удирдах зөвлөлийн гишүүн, бизнес орчны нягтлан бодох бүртгэлийн хорооны дарга, тэргүүлэгч, “Санхүүгийн мэдээ” сонин, “Эдийн засаг: онол практик”, “Бизнес ба инноваци” сэтгүүлийн редакцийн гишүүн зэрэг албан тушаал хашиж, НИММ аудит ХХК-д зөвлөх аудитораар ажилласан.
ARC судалгааны төв, Азийн бүсийн POSCO TJ Park, CIMA’s Seedcorn сангийн тэтгэлэг болон ШУТС, UNDP, АDB санхүүжилттай гадаад дотоод 10 төсөлд удирдагч, зохицуулагч, гүйцэтгэгч хийж 25 шинжлэх ухаан төслийн тайлан, зөвлөмж аргачлал үйлдвэрлэлд шилжүүлж, эх орны 50 үйлдвэрийн 100 гаруй салбар (цех тасаг) нэгжид санхүү бүртгэл, өртгийн системийг сайжруулж, санхүүгийн бүртгэлийн программыг төгсжүүлэх туршилт нэвтрэлт хийжээ.
Ерөнхий тойм дүнгээр 689 бүтээл туурвил бүтээсний 100 гаруй нь туршилт нэвтрэлт бөгөөд 120 товхимол (нэг сэдэвт бүтээл 53, төслийн тайлан зөвлөмж 37, орчуулга, хянан найруулга, гарын авлага 30), 182 эрдэм шинжилгээний бэсрэг бүтээл (үүнээс 134 бичгийн ажил, 48 илтгэл), 287 суртчилгааны өгүүлэл хэвлүүлсэнээс 22 бүтээл орос хэл дээр, 47 бичгийн ажил англи хэл дээр бичигдсэн байна.
53 нэг сэдэвт бүтээл турвиснаас 10 ном орос хэл дээр, 134 эрдэм шинжилгээний өгүүллээс 32 бичгийн ажил англи хэл дээр, 12 ажил орос хэл дээр хэвлэгдсэн, 48 эрдэм шинжилгээний илтгэлээс 15-ыг англи хэл дээр бичиж олон улсын тавцанд дуу хоолой өргөсний дээр цахим хуудaс Jaavaa’s Tsagaannuur Durvud, Bumbiin Medleg: https://www.facebook.com/groups/262322958589601 хаягаар нээж 287 суртчилгааны өгүүллийг бэсрэг дүрс бичлэгийн (видео кино) хамт эвлүүлж сонин хэвлэл болон өөрийн цахим нүүрээр цацжээ.