1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын 1-р 10 жилийн сургуулийг 1977 онд төгссөн.
Тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд 1977-1983 онд суралцаж, “Уулын үйлдвэрийн инженер эдийн засагч” мэргжил эзэмшсэн.
1996 онд ШУТИС-ийн КТМС-д “ Шивээ-овоо ХК-ийн стратегийн төлөвлөлт” сэдвээр Бизнесийн Удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
2016 онд ШУТИС-ийн Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Нүүрсний ил уурхайн технологийн экологи-эдийн засгийн үнэлгээ” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2021 онд Монгол улсын зөвлөх инженер болсон.
1983-1987 он. Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчлолын эдийн засагч,
1987-1991 он. Увс Аймгийн АДХГЗ-нд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн,
1991-1994 он. Увс аймаг, Улаан гом сум, ЗДТГ-т эдийн засагч, дэс түшмэл, татварын байцаагч,
1995-2000 он. Улаанбаатар хот, ШУТИС-ийн КТМС –д эдийн засаг, менежментийн багш,
2000-2018 он. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд уурхайн менежмент, эдийн засгийн багш,
2018 онд тэтгэвэрт гарсан ба одоог хүртэл ШУТИС-ийн ГУУС-д гэрээт багшаар ажиллаж байна.
2000 он. Уул уурхайн ашиглалтын төслүүдийн үр ашгийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын шийдлүүдийн аз туршилтын байдлын динамик үнэлгээ өгөх загвар боловсруулах дэд төсөл. Уул уурхайн хүрээлэн
2001 он. Шарын гол"ХК- ийн үйл ажиллагаанд өгөх үнэлгээ, ойрын жилүүдэд авах арга хэмжээний талаарх зөвлөмж – Эрхүүгийн УАААДС төгсөгчдийн Монголын холбоо.
2005 он. Оюу толгойн зэс алтны ордыг ашигласнаар Монгол улсын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа. ШУТИС-ийн УУИС, ЭТХПБаг.
2007 он. Оюу толгойн шинэчилсэн орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөөний Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн судалгаа. ШУТИС-ийн УУИС, ЭТХПБаг
"Багануур" ХК-ийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааны судалгаа. Эрхүүгийн УАААДС төгсөгчдийн Монголын холбоо
2008 он. Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал”-ыг боловсруулах ажил. БОҮЭХ, БОАЖЯ.
Улаан-овоогийн нүүрсний уурхайн цаашдын хөгжлийн эдийн засгийн үнэлгээ. “Редхилл энэржи” ХК, ШУТИС-ийн УУИС, ЭТХПБаг.
“Шинэ аж үйлдвэржилтийн бодлогын судалгаа" төслийн ажлын тайлангийн уул уурхайн салбар бүлгийг хийж гүйцэтгэв. ШУТехнологийн сангийн төсөл ХХААХҮ-ийн яам, ШУТИС-ийн хамтарсан төсөлд оролцсон.
2010 он. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал. БОҮЭХ, БОАЖЯ.
2011 он. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ эрхэлдэг компаниудын урт нэртэй хуульд хамрагдсан алтны шороон ордуудын ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцох ажил.
2013 он. “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулах төсөл. БОҮЭХ, БОАЖЯ.
2014 он. Нэр бүхий 12 компаний алтны шороон ордыг хууль бусаар ашигласанаас байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээний тайлангийн хянан магадлагаа хийх ажил. БОҮЭХ
2015 он. Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал боловсруулах ажил. БОНХЯ, CАТУ ХХК
2016 он. Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь МОН/16/301 төслийн хүрээнд сонгогдсон 3 уурхайн төсөлд байгаль орчны хохирлыг үнэлэх зөвлөх үйлчилгээ (Хөшөөтийн нүүрсний уурхай, Хотгорын нүүрсний уурхай, Баян-айрагийн алт-зэсийн орд ашиглах уурхайд) БОҮЭХ.
2018 он. “Бизнес төлөвлөлтийн норматив баазыг ашиглаж, компаний үйл ажиллагааг сайжруулах” зөвлөх үйлчилгээний ажил. Эрдэнэт үйлдвэр ХХК
2017-2021 он. “Бүс нутгийн геологи-эдийн засгийн загвар үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулж, ашигт малтмалын баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ” сэдэвт төслийн ажилд 8-р бүлгийн гүйцэтгэгч. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны захиалгаар ШУТИС-ийн ГУУС-ийн төслийн багт
2011-2021 онд. Ашигт малтмалын орд ашиглах төслүүдийн нөхөн сэргээлтийн зардал, БОНБНҮ-ний ажилд эдэлбэр газар, газрын хэвлийн хохирол тооцох экспертээр ажиллав. БО-ны үнэлгээ эрхэлдэг компаниудтай хамтран 50 гаруй төсөлд ажиллав.
2008-2022 он. Ашигт малтмалын орд ашиглах 100 гаруй ТЭЗҮ- ийн эдийн засгийн тооцоог уул уурхайн зураг төслийн компаниудтай хамтран ажиллаж, хийж гүйцэтгэв.
- 2006 онд “Тэргүүний уурхайчин” цол
-2008 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол
-2016 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол