Тунсаг овогтой Ганбаясах нь бага насны хүүхдэд аюулгүй байдлын цуврал ном бүтээх төслийн санаачлагчдын нэг юм. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг био-анагаах судлаач мэргэжлээр 2006 онд төгссөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр 8-н жил тасралтгүй ажилласан ажлын туршлагатай. Анагаах ухаан, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэгээ ашиглан уул уурхайн ажилчид, нөлөөллийн сумдын сурагчдад сургалт зохион байгуулхаас гадна уул уурхай, барилгын салбарын аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байна.