Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Сандагдоржийн Ганхуяг нь 2020 онд БНХАУ-ын Чунчин хотын Баруун өмнөдийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр англи, хятад хэлтэй бөгөөд БНХАУ-ын эрх зүй, Монгол–Хятадын иргэний болон худалдааны эрх зүйн харилцаа, хил дамнасан эрх зүйн асуудал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль зүйн баримт бичгийн орчуулга, боловсруулалтын чиглэлээр мэргэшин ажилладаг.
Хуульч С.Ганхуяг нь Монголын хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан БНХАУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд төлөөлөн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулан шийдвэрлүүлсэн практик туршлагатай.
БНХАУ-ын хууль, эрх зүйн орчны талаарх мэдээлэл, зөвлөгөө болон хууль зүйн баримт бичгийн орчуулга, боловсруулалтын асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Монгол: 7213 5509
БНХАУ: +86 130 2950 5509
WeChat ID: gana-chat