Улаанбаатар хотын 33-р сургуулийн төгсөгч, МУИС-д Социологийн ухааны Магистр, Доктор (Ph.D), 2011 онд Австралийн Мелбурны Их сургуульд Нийгмийн Эрүүл Мэндийн шинжлэх ухаанаар Магистр хамгаалсан. Социологич, багш, нийгмийн эрүүл мэнд судлаач. МУИС-ийн Социологи Нийгмийн Ажлын тэнхимд багшилдаг.Олон нийтийн санал бодол, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэнд, хүнсний социологи, багшлах арга зүй, бичих ур чадварыг дээшлүүлэх зэрэг сэдвээр судалгаа хийдэг. Хамтарсан сурах бичиг 3, судалгааны 20 гаруй өгүүллүүдийг хэвлүүлсэн байна.
Дараах бүтээлүүдийн зохиогчоор ажиллаж, олны хүртээл болгосон.
2000 онд “Олон нийтийн санал бодлын социологи” сурах бичиг,
2002 онд “Бүтээлч Сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй” сурах бичиг
2020 онд ‘Academic Writing Skills ‘Student’s handbook’ ном
2025 онд ‘Academic Writing Skills ‘Student’s handbook’ номоо монгол хэлнээ орчуулан цахимд https://mplus.mn/@doyuunceceg/control/books байршуулсан.