Цэвэг мээрэн овогт Эрдэнэбатын Бямбацэцэг нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй бөгөөд хэл шинжлэл, найруулга зүйн чиглэлээр хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн. "Улирал ба зохиолч" сэтгүүлд шүлгүүдээ нийтлүүлж, олны хүртээл болгож байв. 2021 онд шүлэг, эсээ, богино өгүүллэгээс бүрдсэн "Аав ертөнц" анхны номоо хэвлүүлсэн. Энэхүү яруу найргийн түүвэр нь түүний 2 дахь ном юм.