Пунцагийн Цагаан (1959 оны 4 сарын 4) нь Монгол улсын улс төрч юм. Тэрээр 1979 онд Хууль цаазны дунд сургууль, 1985 онд Москвагийн ОУХДС төгссөн, олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй. 1985-1990 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд ажиллаж байгаад улс төр руу орж, 1990-1992 онд УБХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 онд Хөдөлмөрийн дэд сайд, 1992-1995 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 1995-1996 онд Голомт банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Сангийн сайд, 2004-2008 онд БСШУ-ны сайд, 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байв. 2009 оны 6 сарын 19-нөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөхийн албанд томилогдон ажиллаж байна.